Сүхбаатар аймагт сургалт зохион байгуулав.

Сүхбаатар аймагт сургалт зохион байгуулав.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд Албан бус/Насан туршийн боловсролын төвийн багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, арга зүйгээр хангах, үйл ажиллагааны чиглэл өгөх сургалтыг зохион байгуулав. Уг сургалтанд Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Баасандорж, Аймгийн “Хүүхэд-Гэр бүл” хөгжлийн хэлтсийн дарга М.Туул, Статистикийн хэлтсийн  хэлтэсийн дарга Т.Эрдэнэбат, төвийн болон нэгжийн нийт 15 багш, сумдын хүн ам зүйн мэргэжилтэнгүүд  нийт 33 хүн хамрагдлаа.

Насан туршийн боловсролын үндэсний төвийн сургалт хариуцсан албаны дарга Т.Хантулга, Насан туршийн боловсролын үндэсний төвийн зүүн бүс хариуцсан мэргэжилтэн Л.Болортунгалаг нар урилгаар оролцон “Насан туршийн боловсролын талаар ЮНЕСКО болон ОУХАН-ийн баримталж буй байр суурь”, Насан туршийн боловсролын хөгжлийн стратеги”, ”Насан туршийн боловсролын тогтолцоо,эрх зүйн орчин,цаашдын чиг хандлага”, “Насан туршийн боловсролын үндсэн 5-н чиглэл” сэдэвт илтгэлүүдийг тус тус тавилаа. Илтгэлд албан бус боловсрол нь өнөөгийн шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжил, мэдээллийн эринд амьдралын чанарыг дээшлүүлэхэд шийдэл болж гэгээрүүлэх, тогтвортой хөгжүүлэх боловсронгуй, хүнлэг, энэрэнгүй арга хэрэгслийг сонгох шаардлага бий болж иргэдэд чиглэсэн бүх нийтийн насан туршийн боловсролын нээлттэй тогтолцоог бүрдүүлэх нь  чухал байгааг онцолж НТБ-ын үнэ цэнэ, боловсролын тасралтгүй байдлыг хангаж, олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх талаар тусгагдлаа.

Сургалтанд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга М.Туул, мэргэжилтэн М.Хишигдэлгэр нар оролцож 2 байгууллага уялдаа холбоотой ажиллах, хүүхдийн эрх, нийгмийн олон талт үйл ажиллагаанд хамрагдалт, хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдал, гэр бүлийн хүчирхийллийн талаар хамтран ажиллах санал тавьсан.

Мөн аймгийн статистикийн хэлтсийн дарга Т.Эрдэнэбат анхан шатны нэгж багийн Засаг дарга, Хүн,ам зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, насан туршийн боловсролын нэгжийн уялдаа холбоо муугаас сумдаас ирж байгаа статистик судалгаа зөрүүтэй гарч байгааг онцлоод цаашид хамтран уялдаа холбоотой ажиллах талаар зөвлөмж өглөө. Сүрбаатар аймгийн Насан туршийн боловсрол төвийн захирал Р.Алтаннар “Насан туршийн боловсрол төвийн бүтэц зохион байгуулалт,түүний үйл ажиллагаа, эрх зүйн орчин болон анхаарах асуудлууд, сургалтын менежер С.Ганборгил “Насан туршийн боловсролын сургалтын арга зүй”, багш Ч.Уранчимэг “Холимог бүлгийн суралцагчдын олон талт арга хэмжээнд хамрагдалтыг сайжруулах арга технологи”, багш П.Уянга “Төлөвлөгөө, мэдээ, тайлан гаргалт”, нягтлан бодогч М.Рагчаабазар “Санхүүгийн талаарх мэдээлэл” сэдэвт илтгэлүүдийг тус тус тавив.

Сэтгэгдлүүд