Боловсрол, Шинжлэх ухааны яам 90 жил

Боловсрол, Шинжлэх ухааны яам 90 жил

Өнөөдөр /09.26/ Монгол улсад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 90 жилийн түүхт ой тохиож байна.

Энэ өдөр:

09:30 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрт "90 жил 90 фото" түүхэн, баримтат гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэнэ. Үзэсгэлэнг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ нээнэ.

10:30 цагт Багшийн хөгжлийн ордонд 90 жилийн ойн Эрдэм шинжилгээний хурал эхэлнэ.

12:30 цагт БШУЯ-ны 401 тоотод Боловсрол, шинжлэх ухааны салбарын 90 жилийн түүхийг агуулсан ховор нандин эд зүйлсийг дэлгэн үзүүлэх Түүхийн танхимыг нээнэ.

15:00 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрт үе үеийн Боловсролын сайд нар, Боловсролын яамны ажилчдад зориулсан хүндэтгэлийн хурал эхэлнэ. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Гантөмөр үе үеийн сайд нарт хүндэтгэл үзүүлнэ.

Сэтгэгдлүүд