Үндэсний сургагч багш бэлтгэх сургалт

Үндэсний сургагч багш бэлтгэх сургалт

НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сан, Монгол Улсын Засгийн Газартай хамтран хэрэгжүүлж буй  “Залуучууд хөгжлийн хөтөлбөр /2013-2017/”-ийн хүрээнд “Амьдрах ухааны боловсрол” олгох  чиглэлээр үндэсний сургагч багш бэлтгэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Уг сургалтыг  7 өдөр танхимаар, 3 өдөр дадлагаар Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, Албан бус-Насан туршийн боловсролын төв, их, дээд сургуулиудад туршилтаар зааж, сургагч багшаар БШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Боловсролын их сургууль, Чингэлтэй дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, дүүргүүдийн Албан бус-Насан туршийн боловсролын төв, Төрийн бус байгууллагуудыг төлөөлсөн 25 албан хаагч хамрагдаж “Үндэсний сургагч багш”-аар бэлтгэгдэн чиглэл бүрээр тодорхой мэдлэг, ур чадвар эзэмшлээ.
Тус хөтөлбөрийг Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Дархан-Уул, Орхон зэрэг нийт 11 аймаг, Улаанбаатар хотын 3 дүүрэгт хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Сэтгэгдлүүд