Иргэдэд санхүүгийн боловсрол эзэмшүүлэх “Үндэсний сургагч багш” бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа.

Иргэдэд санхүүгийн боловсрол эзэмшүүлэх “Үндэсний сургагч багш” бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа.

Монголбанк, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Дэлхийн банкны техник туслалцааны хүрээнд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг боловсруулан Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр 2015 онд дэмжин баталсан билээ. Энэхүү хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2017 оны 04 сарын 10-14-ны өдрүүдэд БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Бичил санхүүгийн хөгжлийн сан дээрх байгууллагуудтай хамтран иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулах аймаг, нийслэлийн Насан туршийн боловсролын төв, нэгжүүд болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл бүхий 42 хүнийг “Үндэсний сургагч багш”-аар бэлтгэлээ.

Сэтгэгдлүүд