"Монгол гэр бүлийн өнөөгийн байдал" илтгэлийн уралдааны дүн гарлаа

"Монгол гэр бүлийн өнөөгийн байдал" илтгэлийн уралдааны дүн гарлаа

Насан туршийн боловсролын үндэсний төвөөс зохион байгуулсан "Монгол гэр бүлийн өнөөгийн байдал" илтгэлийн уралдаанд нийт 32 илтгэл ирүүлснээс:
1-р байр – Дархан-Уул аймгийн Насан туршийн боловсролын төвийн сургалтын менежер Л.Энхцэцэг “Гэр бүлийн орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэлбэрийг судлах нь”
2-р байр – Багануур дүүргийн Насан туршийн боловсролын төвийн багш Б.Баяржаргал “Хүүхдийн сурах, хөгжих үйл явцад гэр бүлийн үзүүлэх нөлөөлөл”
3-р байр – Увс аймгийн Наранбулаг сумын Насан туршийн боловсролын нэгжийн багш Д.Нямаа “Хүүхдийн сурах, хөгжих үйл явцад гэр бүлийн үзүүлэх нөлөөлөл” сэдэвт илтгэлүүд тус тус байр эзэллээ.
Илтгэлийн уралдаанд идэвхтэй оролцсон Завхан, Увс, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар, Архангай аймаг болон Баянзүрх, Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төв, нэгжийн багш нартаа талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

Сэтгэгдлүүд