“Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрийн журам”-ыг шинэчлэн боловсруулах төслийн хэлэлцүүлэг боллоо.

“Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрийн журам”-ыг шинэчлэн боловсруулах төслийн хэлэлцүүлэг боллоо.

НТБҮТ болон аймаг, нийслэлийн насан туршийн боловсролын төвийн төлөөллүүд 2017 оны 6 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрийн журам”-ыг шинэчлэн боловсруулах төсөл дээр хамтран ажиллав. Хэнтий аймгийн НТБТ-ийн захирал Г.Дашдаваа, Дархан-Уул аймгийн НТБТ-ийн захирал Т.Мэдэгсүрэн, Өвөрхангай Аймгийн НТБТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Норовсүрэн, Налайх дүүргийн НТБТ-ийн захирал Д.Нансалмаа, Говь-Алтай аймгийн НТБТ-ийн сургалтын менежер Г.Баярбилэг, Өмнөговь аймгийн НТБТ-ийн сургалтын менежер М.Ууганцэцэг, Сонгинохайрхан дүүргийн НТБТ-ийн сургалтын менежер Д.Содбилэг, Багануур дүүргийн НТБТ-ийн багш Б.Баяржаргал нар хариуцсан бүсийн саналыг нэгтгэн танилцуулга хийлээ.
“Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрийн журам”-ыг шинэчлэн боловсруулсан төслийн эхний хувилбарыг 2017 оны 6 дугаар сарын 14-нд БСШУСЯ, НҮБ-ын ХС, НБГ, нийслэлийн НТБТ-үүдийн төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Сэтгэгдлүүд