Дорнод аймагт сургалт зохион байгуулав.

Дорнод аймагт сургалт зохион байгуулав.

Дорнод аймгийн Чойбалсан хотод “Насан туршийн боловсролын өнөөгийн чиг хандлага” сэдэвт сургалтыг 2014 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд тус аймгийн Боловсролын Газраас зохион явууллаа.

Сургалтын зорилго нь аймгийн 14 сумын НТБ-ын нэгж дээр ажиллаж буй багш нарыг чадваржуулах, Хэрлэн сум, ИТХ-ын удирдлагууд, Хэрлэн сумын 10 багийн  Засаг дарга нарыг мэдээллээр ханган иргэдэд боловсрол олгох чиглэлээр хамтын ажиллагааг зохицуулах, холбогдох шийдвэр гаргахад нөлөөлөх байлаа. Сургалтад нийт 41 хүнийг хамруулсан бөгөөд Улаанбаатар хотоос БШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л.Болор-тунгалаг, мэргэжилтэн Т.Хантулга, Баянзүрх дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн арга зүйч С.Ундармаа нар оролцож танилцуулга мэдээлэл хийв.

Сэтгэгдлүүд