Санхүүгийн боловсрол 3 сарын аян

Санхүүгийн боловсрол 3 сарын аян

Монголбанкнаас санаачлан 2017 оны 10-р сарын 2-ны өдрөөс 12-р сарын 31-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаанд орон даяар “Санхүүгийн боловсрол” аяныг зохион байгуулав. Тус аянд Насан туршийн боловсролын үндэсний төв, аймаг, дүүргийн Насан туршийн боловсролын төв, нэгжүүд идэвх, санаачлагатай оролцож, “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн ач холбогдол, хэрэгжилтийг олон нийтэд сурталчлах, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүү, эдийн засгийн мэдлэг, мэдээлэл түгээх чиглэлээр сургалт, судалгаа, уулзалт, уралдаан зэрэг олон талт арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Аяны хүрээнд Насан туршийн боловсролын төв, нэгжээр дамжуулан 290 удаагийн сургалтаар 24691 иргэнд, 185 удаагийн нөлөөллийн үйл ажиллагаагаар 3925 иргэнд, ЕБС-ийн 4599 сурагчдад нийт 33215 хүнд хүрч ажилласан байна.

Сэтгэгдлүүд