“Насанд хүрэгчдийн боловсрол-Нийгмийн хөгжлийн хөтөч" уралдаан боллоо.

“Насанд хүрэгчдийн боловсрол-Нийгмийн хөгжлийн хөтөч" уралдаан боллоо.

Нийслэлийн Албан бус-насан туршийн боловсролын багш арга зүйчдын дунд зохиогддог илтгэл, ур чадварын уралдааныг  Насан туршийн боловсролын үндэсний төв, Хан Уул дүүргийн Албан бус-насан туршийн боловсролын төв хамтран хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Насан туршийн багш, арга зүйчдын ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, тулгарч буй асуудлаа хэлэлцэх, шийдэл олох зорилготой тус уралдаан 2 үе шаттай явагдаж дүнгээ гаргалаа. Үүнд:

 Ур чадварын уралдаанд:

  • 1-р байр - СХД-ийн арга зүйч Б.Болормаа
  • 2-р байр – Багануур арга зүйч Б.Оюунчимэг
  • 3-р байр – БГД-ийн арга зүйч Ц.Нямаа

Дүүргүүдийн насан туршийн боловсролын багш нарын дунд зохион байгуулагдсан илтгэлийн уралдаанд:

  • 1-р байрыг ХУД-ийн багш Г.Ганцоож “Ахмад настнуудад цахим боловсрол олгох нь”,
  • 2-р байрыг СХД-ийн багш С.Отгонбаяр “Сайн явах санааных”,
  • 3-р байрыг ХУД-ийн номын санч Ц.Өлзийбаяр “Насан туршдаа номноос суралцахуй”,
  • Тусгай байрыг БГД-ийн багш С.Дуламсүрэн нар “Насанд хүрэгчдийн боловсрол  хүүхдийн хөгжилд нөлөөлөх нь”, ЧД-ийн багш Н.Баярмагнай “ Компьютерийн анхан шатны сургалтын агуулгыг сайжруулах нь” сэдвээр тус тус эзэллээ.

Сэтгэгдлүүд