“Олон нийтийн суралцахуйн төв” сэдэвт семинар болов.

“Олон нийтийн суралцахуйн төв” сэдэвт семинар болов.

ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын боловсрол болон соёлын салбарууд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран зохион байгуулсан “Олон нийтийн суралцахуйн төв” сэдэвт семинар 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр НҮБ-ын байрны хурлын танхимд болов.

Уулзалт семинарт Насан туршийн боловсролын үндэсний төвийн мэргэжилтнүүд, нийслэл болон хөдөө орон нутгийн насан туршийн боловсролын төвийн захирлууд оролцож үндэсний соёлын өвийг сурталчлах, хамгаалах, соёлын олон талт байдлыг хөхүүлэн дэмжих үйл ажиллагааг Насан туршийн боловсролын төв, нэгжээр дамжуулан хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ.

Уг семинарт дараах илтгэлүүд тавигдлаа: 
“Насан туршийн боловсролын бодлого”, БСШУСЯ-ны мэргэжилтэн Д.Алтанцэцэг
“Насан туршийн боловсролын өнөөгийн байдал, үндэсний төвийн үйл ажиллагаа”, НТБҮТ-ийн захирал Л.Болортунгалаг
“Чингэлтэй дүүргийн насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагаа”, ЧД-ийн НТБ-ын төвийн захирал Д.Нарантөгс

Итгэлтэй холбогдуулан семинарт оролцогчид, судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын мэргэжилтнүүд, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд асуулт асууж санал солилцов.

Тус семинарыг Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилго түүний хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээ Боловсрол 2030 хөтөлбөрт "Тэгш хамран сургах, тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих" хэмээн насан туршийн боловсролын урт хугацааны зорилгыг тодорхойлсны дагуу Насан туршийн боловсролын төвүүдийн одоогийн нөхцөл байдал, хуримтлуулсан туршлагатай танилцах, тулгарч буй хүндрэл бэрхшээл, даван туулах арга зам, төвүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, үндэсний сүлжээ, түншлэлийг бэхжүүлэх талаар хэлэлцэх боломжийг олгосон өндөр ач холбогдолтой боллоо хэмээн семинарт оролцогчид дүгнэлээ. Тус семинараас гарсан зөвлөмжийг та бүхэнд удахгүй хүргэх болно. Мөн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос “Монгол улсын Насан туршийн боловсрол” үндэсний семинарыг ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сэтгэгдлүүд