Ховд аймгийн Албан бус-Насан туршийн боловсролын багш нарын сургалт

Ховд аймгийн Албан бус-Насан туршийн боловсролын багш нарын сургалт

Албан бус-насан туршийн боловсролын нэгжийн багш нарыг чадваржуулж, насан туршийн боловсролын үйлчилгээг иргэдэд тасралтгүй үзүүлэх зорилгоор “Насан туршийн боловсролын өнөөгийн чиг хандлага” сэдэвт сургалтыг Ховд аймгийн багш нарт 2014 оны 11 сарын 18-20-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Сургалтанд нийт Ховд аймгийн Албан бус-насан туршийн боловсролын төв, нэгжийн 16 багш оролцов. Сургалтын явцад Насан туршийн боловсролын бодлого, эрх зүйн орчин, Насан туршийн боловсролын сургалтын багц хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж, нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцов.

Сэтгэгдлүүд