Архангай аймаг: БАЙГАЛЬД СУРГУУЛЬТАЙ БОЛОВ.

Архангай аймаг: БАЙГАЛЬД СУРГУУЛЬТАЙ БОЛОВ.

Архангай аймгийн БСУГ-ын дэргэдэх “Насан туршийн боловсролын төв”-өөс “Тогвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд “Байгаль дахь сургалтын бааз” төслийн үйл ажиллагааг Баянбулагийн аманд эхлүүллээ. Хүүхдэд тогтвортой хөгжлийн боловсрол олгох “Байгаль дахь сургалтын бааз” төсөл нь нэг жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 7-12-р ангийн хүүхдүүд дугуйгаар аялж, сурч мэдсэнээ бататган, эх дэлхийтэйгээ танилцаж, хүн байгалийн зүй зохистой харилцаанд суралцах орчин, нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

Мөн энэ төвөөр зөвхөн ахлах ангийн хүүхдүүдийг сургаж, мэдлэгжүүлэхээс гадна бага насны болон цэцэрлэгийн насны хүүхдүүдийг авч ирж, 1-2 цагийн турш Монгол ёс заншил, тоглоом наадгай, байгаль дэлхий, ус ургамал, ой моддын тухай харилцан ярих хэлбэрээр мэдлэг олгож болох юм гэдгийг төслийн санхүүжүүлэгч болон аймгийн удирдлагуудын зүгээс хэлж байлаа.

Хүүхдүүд энэ сургалтад хамрагдах нь нээлттэй гэдгийг Насан туршийн боловсролыг төвийн захирал хэлж байв.

 

Сэтгэгдлүүд