Насан туршийн боловсролын багш нарын ур чадвар дээшлүүлэх сургалт

Насан туршийн боловсролын багш нарын ур чадвар дээшлүүлэх сургалт

“Насан туршийн боловсрол” /КТ 014 001 131/ сэдвийн хүрээнд Албан бус-Насан туршийн боловсролын төвийн багш нарт зохион байгуулав. Сургалтын гол зорилго нь албан бус боловсролоос насан туршийн боловсрол руу шилжин үйл ажиллагаа нь өргөжиж буй өнөөгийн нөхцөлд баримталж буй бодлогыг танилцуулах, албан бус-насан туршийн боловсролын төвөөр дамжуулан залуус, насанд хүрэгчдэд амьдрах ухааны боловсрол олгох, мэдлэг боловсрол, ур чадварыг хэрхэн дээшлүүлэх талаарх 32 цагийн 2 кредиттэй сургалтыг амжилттай зохион байгуулав. 

Сургалт семинарын агуулгын хүрээ нь:

  • Гэр бүлийн боловсрол олгох арга зүй
  • Иргэний боловсрол олгох арга зүй
  • Ёс суртахуун-төлөвшлийн боловсрол олгох арга зүй
  • Гоо зүй-мэдрэмжийн боловсрол олгох арга зүй
  • Амьдрах ухааны боловсрол олгох арга зүй

Сургалтад  нийслэлийн Баянгол, Баянзүрх, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн нийт 53 багш оролцов.

Сэтгэгдлүүд