Амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх сургалтыг Баянхонгор аймагт зохион байгууллаа.

Амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх сургалтыг Баянхонгор аймагт зохион байгууллаа.

Швейцарын хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монгол улсын засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хүрээнд Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Насан туршийн боловсролын үндэсний төв, Монгол улсын боловсролын их сургуулиас хамтран зохион байгуулж буй “Амьдрах ухааны чадвар”-ын сургагч багш бэлтгэх 40 цагийн сургалтыг Баянхонгор аймагт 11 сарын 17-21 нд зохион байгууллаа.Тус сургалтанд Насан туршийн боловсролын төв, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс ,Залуучуудын хөгжлийн төв, МСҮТ, ХҮДСургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо, Нэгдсэн эмнэлэг, Номгон сургууль, Номундалай сургууль, Эрдэм сургууль гэсэн 12 байгууллагын багш, эмч нар оролцлоо.

Сэтгэгдлүүд