"Соёлын биет бус өв боловсролд: Албан болон албан бус боловсролоор дамжуулан соёлын биет бус өвийг хөхиүлэн дэмжих хамтын ажиллагаа" сэдэвт хурал амжилттай зохион байгуулагдлаа.

"Соёлын биет бус өв боловсролд: Албан болон албан бус боловсролоор дамжуулан соёлын биет бус өвийг хөхиүлэн дэмжих хамтын ажиллагаа" сэдэвт хурал амжилттай зохион байгуулагдлаа.

"Соёлын биет бус өв боловсролд: Албан болон албан бус боловсролоор дамжуулан соёлын биет бус өвийг хөхиүлэн дэмжих хамтын ажиллагаа" сэдэвт Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн хойд Азийн бүс нутгийн хурал Улаанбаатар хотноо 2018 оны 8 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд болов.

Хуралд Зүүн хойд Азийн бүс нутгийн 5 улс орны нийт 40 гаруй төлөөлөгчид оролцов. Уг хурлын гол зорилго нь Тогтвортой хөгжлийн зорилго /ТХЗ/ 2030 хөтөлбөрийг Зүүн хойд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх чиглэлээр соёлын биет бус өвийн хадгалалт, хамгаалалт болон албан, албан бус боловсрол хоорондын уялдаа холбоог хангах бүс нутгийн мэргэжилтнүүдийн сүлжээг бий болгох, олон улсын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, СББӨ-ийг албан ба албан бус боловсролд тусгаснаар ТХЗ-уудад хүрэхэд хэрхэн дэмжлэг үзүүлж болох талаар хэлэлцэх, СББӨ ба боловсролын салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, Зүүн хойд Азийн бүс нутагт тогтвортой сүлжээг бий болгоход оршсон юм.

Хуралд оролцогсод 2018 оны 8 дугаар сарын 29-30-ны өдөр Монголын уран зургийн галлерей болон Монгол-Оросын Хамтарсан 3-р Сургууль -д тус тус зохион байгуулагдсан "Төв Азийн орнуудын СББӨ-ийн кино, фото зургийн үзэсгэлэн"-гийн нээлтэд оролцов. Монгол-Оросын хамтарсан сургуулийн сурагчид төлөөлөгчдөд зориулж урлагийн мэндчилгээ дэвшүүлэв.

Хурлын гадаад оролцогчид монгол айлд зочилж монгол айлын амьдрал ахуй, цагаан идээ боловсруулах арга, технологитой танилцлаа.

Сэтгэгдлүүд