Насан туршийн боловсролын багш нарыг чадваржуулах сургалт Дорноговь аймагт зохион байгуулагдлаа.

Насан туршийн боловсролын багш нарыг чадваржуулах сургалт Дорноговь аймагт зохион байгуулагдлаа.

2018 оны 8 дугаар сарын 28-29 –ний өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд суманд "Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг холимог бүлгээр зохион байгуулах арга зүй" сэдэвт бүсчилсэн сургалт зохион байгуулагдлаа. Тус сургалтад Дорноговь, Говьсүмбэр, Төв аймгийн Насан туршийн боловсролын төв, нэгжийн 48 багш хамрагдаж ур чадвараа дээшлүүлэн, туршлага солилцлоо.

Сэтгэгдлүүд