Баянхонгор аймгийн Албан бус-Насан туршийн боловсролын багш нарын сургалт, семинар

Баянхонгор аймгийн Албан бус-Насан туршийн боловсролын багш нарын сургалт, семинар

БШУЯ-ны харъяа НТБҮТ-өөс  “Насан туршийн боловсролын өнөөгийн чиг хандлага” сэдэвт 2 өдрийн сургалтыг Баянхонгор аймагт 2014 оны 11 дүгээр сарын 22-оос зохион байгууллаа.

Тус сургалтанд Баянхонгор аймгийн Насан туршийн боловсролын төвийн болон нэгжийн багш, арга зүйч бүхий 23 хүн хамрагдаж салбарын хөгжлийн стратеги, үйл ажиллагааны 5 чиглэл, хүн амын дунд явуулах боловсролын ажил үйлчилгээний онцлог зэрэг сэдвээр суралцаж, харилцан туршлагаа солилцон тодорхой сэдвээр нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулав.

Сургалтанд оролцогчид Шаргалжуут сумын иргэдийн дунд хууль эрх зүй, экологи, газрын харилцаа зэрэг 8 сэдвээр иргэний боловсролын үзүүлэх хичээлийг 100 гаруй иргэнд зааж мэдлэг мэдээлэл олгов.

НТБҮТ-ын захирал Л.Болортунгалаг тус аймгийн Иргэдийн хурлын дарга Д.Ширнэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Батбаяр, Боловсролын газрын дарга Д.Байгалмаа нар “Орон нутгийн насан туршийн боловсролын бүтэц, зохион байгуулалт”-ын талаар харилцан саналаа солилцсон нь шинэ тутам байгуулагдаж буй салбарын хөгжилд зохих хувь нэмрээ өгсөн өгөөжтэй ажил боллоо.

Сэтгэгдлүүд