Эмзэг бүлгийн хүүхдийг Насан Туршийн Боловсролын Төвүүдээр дамжуулан суралцахад дэмжлэг үзүүлэх замаар суурь боловсролд тэгш хамруулна.

Эмзэг бүлгийн хүүхдийг Насан Туршийн Боловсролын Төвүүдээр дамжуулан суралцахад дэмжлэг үзүүлэх замаар суурь боловсролд тэгш хамруулна.

Монгол Японы соёлын газарт өнөөдөр /2018.08.29/ Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжих “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих төсөл” -ийн зохицуулагч хамтран ажиллахаар сонгосон сургуулиудын төлөөлөлтэй уулзаж төслөө танилцууллаа.

Баянзүрх дүүргийн 79, 127, Сонгинохайрхан дүүргийн 65, 9, Чингэлтэй дүүргийн 39, 37 дугаар сургууль, Өвөрхангай, Ховд аймгийн ЕБС, тус аймаг дүүргүүдийн Насан туршийн боловсролын төв (НТБТ)-үүдийг зорилтот бүлгээр сонгон тус төслийг хэрэгжүүлэх юм. Гурван жилийн хугацаанд эмзэг бүлгийн хүүхдийг НТБТ-өөр дамжуулан тухайн суралцахад дэмжлэг үзүүлэх замаар суурь боловсролд тэгш хамруулж Монгол Улсад тэгш хүртээмжтэй боловсрол бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд нөхцөлд амьдарч буй сурагчид, сургууль завсардсан хүүхдүүдэд чанартай боловсрол олгож дэмжлэг үзүүлэн ажиллах зорилготой уг төслийг өнөөдөр танилцуулж сонгогдсон сургуулиудын төлөөлөлтэй Төслийн зохицуулагч Ц.Гэрэлтуяа хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Төслийн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунтунгалаг, “Энэхүү төслөөр дамжуулан тэгш хамруулан сургах үзэл санаа, олон нийтийн хандлагыг зөв тийш нь төлөвшүүлэх, боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах багш нарын арга зүйг сайжруулах  чиглэлээр олон нийт, эцэг эхчүүд, зорилтот бүлгийн сургууль, НТБТ-үүдийн багш нарын арга зүйг сайжруулах сургалт зохион байгуулахаас гадна тусгай хэрэгцээтэй хүүхдэд зориулсан сургалтын орчинг сайжруулах, хичээлийн бус цагаар албан бус боловсролын үйлчилгээ үзүүлэх зэрэг хөтөлбөр хэрэгжинэ”гэв.
Энэхүү төсөл нь 4 үе шаттай бөгөөд эхний үе шат хэрэгжээд байгаа аж.

Улаанбаатар. /МОНЦАМЭ/.

Сэтгэгдлүүд