Бичиг үсгийн олон улсын өдрийг тохиолдуулж ЮНЕСКО-ийн ерөнхий захирал Одри Азулэйгээс илгээсэн илгээлт

Бичиг үсгийн олон улсын өдрийг тохиолдуулж ЮНЕСКО-ийн ерөнхий захирал Одри Азулэйгээс илгээсэн илгээлт

“Бичиг үсэг ба ур чадварын хөгжил”
“Та бичиг үсэг сурсан цагаас эхлэн үүрд эрх чөлөөтэй болно” хэмээн эрх чөлөөгөө олж авсан африк боол, эрх чөлөөний төлөө тэмцэгч, хэд хэдэн номын зохиолч Фредерик Дуглас тэртээ 19 дүгээр зуунд бичсэн байдаг.
Унших чадвараар дамжуулан эрх чөлөөний төлөөх энэхүү уриа бичиг үсэгт тайлагдах, тоо тоолох гэх мэт үндсэн чадваруудыг эзэмших нь дэлхий дахинд хамааралтай. 
Бичиг үсгийн боловсрол бол эрх чөлөө, нийгэм, эдийн засгийн хязгаарлалтаас ангижрахад чиглэсэн анхны алхам юм. Энэ бол хувь хүн, хамт олны хөгжилд зайлшгүй шаардлагатай урьдчилсан нөхцөл юм. Энэ нь ядуурал, тэгш бус байдлыг бууруулж, баялгийг бий болгож, хоол тэжээл, нийгмийн эрүүл мэндийн асуудлуудыг шийдвэрлэхэд тусалдаг. Фредерик Дугласын цагаас эхлэн, нэн ялангуяа сүүлийн хэдэн арван жилд дэлхийн бүх бүс нутагт ихээхэн ахиц дэвшил гарсан бөгөөд сая сая эрэгтэй, эмэгтэй хүмүүс бичиг үсэгт тайлагдах, өргөн хүрээг хамарсан хөдөлгөөнөөр боловсролыг ардчилах замаар харанхуй бүдүүлэг, хараат байдлаас гарсаар байна. 
Гэсэн хэдий ч хүн бүхэн суурь мэдлэг эзэмших нь дэлхий ертөнцийн туйлын зорилго хэвээр байсаар байна. Өнөөдөр, дэлхий даяар 260 гаруй сая хүүхэд сургуульд хамрагдаагүй байгаа бөгөөд ойролцоогоор 617 сая орчим хүүхэд, өсвөр насны 6 хүүхдийн нэг нь бичиг үсэг, тоо бодох чадварыг эзэмшээгүй, 750 сая залуус, насанд хүрэгчид уншиж, бичиж чадахгүй байгаа бөгөөд тэдний дунд гуравны хоёр нь эмэгтэйчүүд байна.
Эдгээр ноцтой дутагдлууд нь нийгмийн болон жендэрийн тэгш бус байдлыг нэмэгдүүлж байна. Технологийн шинэчлэл хурдацтай явагдаж байгаа өнөө үед шинэ сорилт тулгарч байна. Нийгэмд байр сууриа олох, ажилд орох, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулгамдсан асуудлуудад хариу өгөхөд уламжлалт бичиг үсэг, тоо бодох ур чадвар хангалтгүй болж, мэдээлэл, харилцаа холбооны технологи эзэмших зэрэг шинэ ур чадварууд улам бүр шаардагдаж байна. Залуучууд болон насанд хүрэгчдийг ажилд бэлтгэх нь хүндрэлтэй болоод байна. Насан туршийн сургалтад хамрагдах, төрөл бүрийн хэлбэрийн сургалтын хоорондох давуу талыг ашиглах, хөрвөх чадвартай байх нь зайлшгүй чухал юм. Энэ жилийн Бичиг үсгийн олон улсын өдрийг "Бичиг үсэг ба ур чадварын хөгжил" сэдийн дор тэмдэглэж байгаа бөгөөд боловсролд хандах хандлагад анхаарлаа хандуулж байна. ЮНЕСКО нь бичиг үсгийн боловсролын бодлогыг дахин боловсруулж, шинэчлэлийн арга барилыг хөхиүлэн дэмжиж байна. Үүгээрээ төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны төрөл бүрийн хэлбэрийг дэмждэг. Учир нь боловсролын асуудлын талаарх цогц ойлголт нь зөвхөн өдөр бүр өөрсдийгөө сэргээн босгох ертөнцийн хэрэгцээнд нийцсэн хариу үйлдэл үзүүлэх боломжтой юм. Олон улсын энэ өдөр би боловсролын болон бүх сонирхогч талуудыг бичиг үсэг тайлагдалтад анхаарлаа хандуулахыг хүсч байна. Учир нь энэ бол бид бүгдэд хамаатай бөгөөд бичиг үсэгт тайлагдсан нийгмийг цогцлоохыг уриалж байна.

Сэтгэгдлүүд