Үндэсний өгөх өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусаллаа.

Үндэсний өгөх өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусаллаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөл”-ийн дэд зөвлөл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Тус дэд зөвлөлийн үйл ажиллагааг Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан удирдан зохион байгуулдаг.  Үндэсний өгөх өдрийг угтан Засгийн газраас манай яаманд ирүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй 2 өрхийн ахуй амьдралыг дэмжих хүсэлтийн дагуу БСШУСЯ-ны хамт олон “Сайн үйлсийн аян”-ыг өрнүүллээ.

Яамны нийт албан хаагчид, дэд зөвлөлийн гишүүн байгууллагууд болох Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Насан туршийн боловсролын үндэсний төв, Боловсролын зээлийн сан болон Монгол Улсын Боловсролын их сургуулийн хамт олон оролцож сэтгэлийн хандив цуглуулсан юм.

Дэлгэрэнгүйг:

https://mecss.gov.mn/news/1151/?fbclid=IwAR3H-RePl-9x_9tN04BPEEgMaz4BLnZ7Tiz_SDc8JyApL3Krf2mhkG3H6LI

Сэтгэгдлүүд