Хэнтий аймгийн Албан бус-насан туршийн боловсролын төв болон нэгжийн багш нарын ур чадварыг дээшлүүлэх сургалт-семинар

Хэнтий аймгийн Албан бус-насан туршийн боловсролын төв болон нэгжийн багш нарын ур чадварыг дээшлүүлэх сургалт-семинар

Албан бус-Насан туршийн боловсролын төв болон нэгжийн багш нарт албан бус боловсролоос насан туршийн боловсрол руу шилжин үйл ажиллагаа нь өргөжиж буй өнөөгийн нөхцөлд баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг танилцуулах, албан бус-насан туршийн боловсролын төвөөр дамжуулан залуус, насанд хүрэгчдэд амьдрах ухааны боловсрол олгох сургалт зохион байгуулах ур чадварыг дээшлүүлэх зорилготой 2 өдрийн сургалт-семинарыг 2014 оны 12 сарын 2-3-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулав.

Сургалтыг НТБҮТ-ийн захирал Л.Болортунгалаг, аймгийн БГ-ын дарга З.Бат-Эрдэнэ нар нээж, тус аймгийн 21 сум, 2 тосгоны АБНТБ-ын төв болон нэгжийн багш, захирал, сургалтын менежер нийт 26 хүн  хамрагдлаа. Сургалтад НТБҮТ-ийн захирал Л.Болортунгалаг, мэргэжилтэн Т.Хантулга нараас гадна нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүргийн арга зүйч Ц.Нямаа, С.Ундармаа нар оролцож мэдээлэл-танилцуулга хийсэн нь  анхан шатны нэгж дээр ажиллаж буй багш нарт сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах тал дээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл, арга зүйтэй болж байгаагаараа ач холбогдолтой болж байна.

Сэтгэгдлүүд