“Насан туршийн боловсролын мэдээллийн санг сайжруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

“Насан туршийн боловсролын мэдээллийн санг сайжруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

“Насан туршийн боловсролын мэдээллийн санг сайжруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлэг 2018 оны 11-р сарын 22-ны өдөр боллоо. Тус хэлэлцүүлэгт БСШУСЯ, НТБҮТ, НБГ, ЯХИС, Дүүргүүдийн НТБ-ын төвүүдийн төлөөллүүд оролцлоо. Хэлэлцүүлгээр ЯХИС-ийн хэрэгжүүлж буй “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулж зарчмыг дэмжих нь” төслийн танилцуулгыг төслийн зохицуулагч Г.Цолмон, БСШУСЯамны мэргэжилтэн А.Алтантуяа “Боловсролын салбарын мэдээллийн систем”-ийн талаар танилцуулсан бол НТБҮТ-ийн мэргэжилтэн В.Лут-Очир “Насан туршийн боловсролын мэдээллийн систем”-д тулгамдаж буй бэрхшээлүүдийг танилцууллаа.
Хэлэлцүүлгээр мэдээллийн системээ өргөжүүлэх, журмаар зохицуулах, одоо авч байгаа маягтыг шинэчлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, НТБ-ын ойлголтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Сэтгэгдлүүд