Дархан-Уул аймгийн Албан бус-Насан туршийн боловсролын багш нарын сургалт, семинар

Дархан-Уул аймгийн Албан бус-Насан туршийн боловсролын багш нарын сургалт, семинар

БШУЯ-ны харъяа НТБҮТ-өөс  “Насан туршийн боловсролын өнөөгийн чиг хандлага” сэдэвт сургалтыг Дархан уул аймагт 2014 оны 12 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтанд Дархан уул аймгийн Насан туршийн боловсролын төвийн болон нэгжийн багш, арга зүйч бүхий 11 хүн хамрагдаж салбарын хөгжлийн стратеги, үйл ажиллагааны 5 чиглэл, хүн амын дунд явуулах боловсролын ажил үйлчилгээний онцлог зэрэг сэдвээр суралцаж, харилцан туршлагаа солилцон чиглэл тус бүрээр нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулав.

Мэргэжилтнүүд Дархан-уул аймгийн Насан туршийн боловсролын багш нарын орон нутагт зохион байгуулсан сургалтын чиглэлээр гаргасан тайлантай танилцаж, үзэсгэлэнг үзэж, зөвлөгөө өгөв.

Мөн захирал Л.Болортунгалаг, мэргэжилтнүүд тус аймгийн Боловсролын газрын дарга Р.Батжаргалтай уулзаж “Орон нутгийн насан туршийн боловсролын бүтэц, зохион байгуулалт”-ын талаар харилцан саналаа солилцож DBS телевизэд Насан туршийн боловсролын талаар баримтлах бодлого, стратеги, зохион байгуулж буй сургалтын талаар мэдээлэл хийлээ. Тус аймгийн боловсролын газар нь “Аймгийн боловсролыг 2020 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-т “Насан туршийн боловсролын талаар баримтлах бодлого”-ыг бие даасан бүлэг болгон оруулахаар төлөвлөж, орон нутгийн түвшинд бүрэн биеэ даасан бүтэцтэй болгон ажиллаж байна.

Шинээр зохион байгуулагдан ажиллаж буй салбараа дэмжсэн, иргэдийнхээ боловсролд чиглэсэн бодлого явуулж, бусад аймагт үлгэр болохуйцаар манлайлан ажиллаж буй Дархан уул аймгийн Боловсролын газрын хамт олонд талархлаа дэвшүүлье.

Сайн үйлс дэлгэртүгэй

Сэтгэгдлүүд