“Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол" хэлэлцүүлэг болов.

“Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол" хэлэлцүүлэг болов.

ЮНЕСКО болон Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн хүрээлэн, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол” төслийг Монгол улсад хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэхүү төсөл нь хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын бодлого, сайн туршлагын талаарх мэдлэгтэй бодлого боловсруулагчид, сургагчид, хэвлэл мэдээллийн болон өөрийн зохицуулалтын мэргэжилтнүүдийг бэлтгэх, Монгол улсад хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсруулах зорилготой юм. 
Уг төсөл эхэлж буйтай холбогдуулан “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол – шаардлага хэрэгцээ, орчин нөхцөл” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулав. Хэлэлцүүлгийг нээн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах нар үг хэлэв. 
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Үндэсний номын сангийн бодлогын зөвлөлийн дарга Т.Баярлах, ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү, ХХЗХ-ны Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Т.Батболд нар хэвлэл мэдээллийн суурь боловсролын тулгамдсан асуудлын талаар панель хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хэлэлцүүлэгт БСШУСЯ-ны төлөөлөл, боловсролын салбарын мэргэжилтэн, багш, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгч, сэтгүүл зүйн багш, судлаачид оролцсон юм.

Эх сурвалж: НҮБ-ийн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс

Сэтгэгдлүүд