Эх хэлээ хайрлая, хамгаалъя аян

Эх хэлээ хайрлая, хамгаалъя аян

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр болох Эх хэлний олон улсын өдрийг тохиолдуулан нүүр ном (facebook) хэрэглэгчдийн дунд #MyLanguageMatters уриалгыг эхлүүлж байна.

Аяны зорилго нь энх тайван, тогтвортой хөгжил, хэл, соёлын олон төрөл зүйлийг хөхиүлэн дэмжиж Монгол уламжлал, өв соёлоо эх хэлээрээ дамжуулан хадгалж, хамгаалах үзэл хандлагыг түгээн дэлгэрүүлэх, өөрийн эх хэлийг хайрлаж, хамгаалахын ач холбогдлыг онцлоход оршиж байгаа юм.

Бидний эх хэл - монгол хэлээ хайрлаж хүндэтгэх, хадгалж хамгаалахын ач холбогдол, утга учрыг илэрхийлсэн бичлэг, зураг, хөдөлгөөнт зураг, meme, текст гээд хүссэн хэлбэрээ ашиглан #MyLanguageMatters hashtag-ийг хэрэглэн пост хийгээрэй.

Та яг одоо #MyLanguageMatters олон улсын аянд нэгдэж эх сайхан аялгуу хэлээ эрхэмлэхийн ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэхийг бусдад уриална уу.

Сэтгэгдлүүд