“Сургуулийн гадна буй хүүхдийг боловсролд тэгш хамран сургахад орон нутгийн удирдлагын үүрэг, оролцоо” сургалт зохион байгуулагдана.

“Сургуулийн гадна буй хүүхдийг боловсролд тэгш хамран сургахад орон нутгийн удирдлагын үүрэг, оролцоо” сургалт зохион байгуулагдана.

Монгол дахь Японы Хүүхдийг Ивээх Сан, Насан туршийн боловсролын үндэсний төв хамтран “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн дэд төслийн хүрээнд 2 дугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод төсөл хэрэгжиж буй дүүргүүдийн ЗДТГ, хороо, өрхийн эмнэлэг, ЕБС-ийн удирдлага, ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулна.

Боловсролын хуулийг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, сургуульд огт хамрагдаж байгаагүй болон завсардсан 6-18 насны хүүхдүүдийг илрүүлэх судалгааг хамтран хийх байгууллагуудыг мэдээлэл, арга зүйгээр хангахад тус сургалтын зорилго оршиж байгаа болно.

Сэтгэгдлүүд