“Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь" төсөл

“Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь" төсөл

Төслийн санхүүжүүлэгч: Дэлхийн Банк, Японы Нийгмийн Хөгжлийн Сан
Төсөл хэрэгжүүлэгч: Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөр
Хамтрагч байгууллага: Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
Төслийн санхүүжилт: 2.5 сая ам.доллар
Төслийн хугацаа: 4 жил (2012-2016)        
Төслийн зорилго:
Архангай, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар аймгийн алслагдсан 30 сумын 5-10 насны малчин өрхийн 7,500 орчим хүүхдийн бага боловсролын хүртээмж, чанар, үр дүнг сайжруулна.
Төслийн зорилт:

  1. Сургуульд шинээр элсэн орох 5 настай хүүхдүүдийг гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх хөтөлбөр шинээр боловсруулж, туршин нэвтрүүлнэ.
  2. Гэр бүлээсээ хол, айл болон дотуур байранд амьдарч буй 6-10 насны хүүхдүүдэд зориулсан Хичээлийн бус цагийн нэмэлт хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.
  3. Сургуульд сураагүй болон бага ангидаа сургуулиас завсардсан 8-10 насны хүүхдүүдэд зориулсан бага боловсрол нөхөн олгох сургалтын хөтөлбөр боловсруулж, туршин нэвтрүүлнэ.

2014 оны байдлаар:

ГЭР БҮЛИЙН ОРЧИНД СУРГУУЛЬД БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР

Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжгүй алслагдсан хөдөөгийн хүүхдүүдийн сурч, хөгжих хэрэгцээг хангахад тусгайлан зориулсан,5 настай хүүхдийг гэрийн нөхцөлд эцэг эхийн тусламжтайгаар сургуульд бэлтгэх багц хөтөлбөр болох эцэг эхэд зориулсан “Та өөрөө багш”, хүүхдэд зориулсан “Би чадна” гарын авлага, нэмэлт цахим хэрэглэгдэхүүн болон эцэг эхийн сонсдог хичээлийн хамт  боловсруулан амжилттай туршсанаар 2,300 гаруй хүүхэд үр шим хүртээд байна.

“Миний номын өргөө”

Сургуульд бэлтгэх багц хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн болох ном, тоглоомын сан бүхий “Миний номын өргөө”-г зорилтот 30 суманд сургуулийн номын санг түшиглэн байгууллаа. Нийтдээ 110 нэр төрлийн ном, 30 төрлийн тоглоом бүхий 10 багц сургалтынхэрэглэгдэхүүнийг эцэг эхчүүд ээлжлэн авч, гэртээ хүүхэдтэйгээ ажилласнаар гэр бүлийн орчиндхүүхдээсургуульд амжилттай бэлтгэж байна.

ХИЧЭЭЛИЙН БУС ЦАГИЙН НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР

Гэр бүлээсээхол, айл болон дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийг шинэ орчинд дасан зохицох, бие даан сурч, амьдрах чадвартай болгоход туслах,6-10 насны хүүхдүүдийн сургалт, хөгжлийг дэмжих 100 гаруй арга зүй бүхий 2 модулиас бүрдсэн “Хичээлийн бус цагийн нэмэлт хөтөлбөр”-ийг боловсруулж, туршсаны үр дүнд уг хөтөлбөрийг дотуур байр болон бага ангийн багш нар,эцэг эх, олон нийт зэрэг олон талт төлөөллийн оролцоотойгоор сум бүрт амжилттай хэрэгжүүлж байна.

“Хүүхэд хөгжлийн танхим”

Хүүхдийн сурах, хөгжих үйл явцад дэмжлэг үзүүлэх “Хүүхэд хөгжлийн танхим”-ыг зорилтот 30 сумын сургуулийн дотуур байрыг түшиглэн байгууллаа. Тус танхимын үйл ажиллагаа нь бага ангийн хүүхдүүдийн сургууль, дотуур байрны амьдралд дасан зохицоход туслах,тэдний сурч, хөгжих үйл явцыг дэмжихэд чиглэж байгаа ба хичээлийн хоцрогдлоос сэргийлэх, чөлөөт цагаа бүтээлчээр өнгөрүүлэх зэргээр хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг “Хичээлийн бус цагийн нэмэлт хөтөлбөр”-ийн дагуу зохион байгуулснаар нийтдээ 5,200 гаруй хүүхдэд хүрч ажиллан, бодитой үр дүнд хүрлээ.

БАГА БОЛОВСРОЛ НӨХӨН ОЛГОХ ХӨТӨЛБӨР

Сургуульд сурч байгаагүй болон бага ангиас сургууль завсардсан хүүхдүүдэд зориулж 1-3 дугаар ангийн Монгол хэл болон Математикийн хичээлийн 18 модуль бүхий “Бага боловсрол нөхөн олгох хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн дагуу 8-аас дээш насны малчдын хүүхдүүд гэр бүлдээ эцэг эхийн тусламжтайгаар хичээллэх болсноор туршилтын явцад хамрагдсан хүүхдүүдээс 5 хүүхэд бага ангидаа эргэн орлоо.

 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан iconТаны хүүхэд сургуульд орлоо” гарын авлагыг эндээс татаж авна уу.

Сэтгэгдлүүд