Ховд аймагт ажиллалаа.

Ховд аймагт ажиллалаа.

НТБҮТ-ийн төлөөлөл Ховд аймагт 2019 оны 3 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд ажиллалаа. Тус ажлын хүрээнд:

  1. Аймгийн БСУГ-ын удирдлагуудтай уулзаж орон нутгийн Насан туршийн боловсролын талаар баримталж буй бодлого, чиглэлийн хүрээнд хийгдэж буй ажил, төлөвлөгөөний талаар ярилцаж санал солилцов.
  2. НТБТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, дүйцсэн хөтөлбөрийн сургалтын ээлжит хичээлд суун зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэв. 
  3. Монгол дахь Японы Хүүхдийг Ивээх Сантай хамтран “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн дэд төслийн хүрээнд аймгийн ЗДТГ, БСУГ, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн байгууллага, багийн Засаг дарга нарт Боловсролын тухай хуулийг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, сургуульд огт хамрагдаж байгаагүй болон сургууль завсардсан 6-18 насны хүүхдүүдийг илрүүлэх судалгааг хамтран зохион байгуулах байгууллагуудыг мэдээлэл, арга зүйгээр хангах зорилго бүхий “Сургуулийн гадна буй хүүхдийг боловсролд тэгш хамран сургахад орон нутгийн удирдлагын үүрэг, оролцоо” сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сэтгэгдлүүд