Өвөрхангай аймгийн Албан бус-Насан туршийн боловсролын багш нарын сургалт, семинар

Өвөрхангай аймгийн Албан бус-Насан туршийн боловсролын багш нарын сургалт, семинар

БСШУЯ-ны харъяа НТБҮТ-өөс  “Насан туршийн боловсролын өнөөгийн чиг хандлага” сэдэвт сургалтыг Өвөрхангай аймагт 2015 оны 3 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус сургалтанд Өвөрхангай аймгийн Насан туршийн боловсролын төвийн болон нэгжийн багш, арга зүйч бүхий 22 хүн хамрагдаж аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй тэргүүн туршлага, салбарын хөгжлийн стратеги, үйл ажиллагааны 5 чиглэл, хүн амын дунд явуулах боловсролын ажил үйлчилгээний онцлог зэрэг сэдвээр суралцаж, харилцан туршлагаа солилцон чиглэл тус бүрээр нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулан ажиллав. Мөн сургалт семинарийг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, Засаг дарга Д.Тогтохсүрэн, Өвөрхангай аймгийн БСГ-ын дарга Ч. Самбуу-Ёндон нар хүрэлцэн ирж аймгийн хэмжээнд Насан туршийн боловсролын чиглэлээр баримталж буй бодлого чиглэлийг танилцууллаа.

Сургалт семинарын үеээр Японы Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийн хүрээнд 10 суманд тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болов. 

Сэтгэгдлүүд