ЮНЕСКО-ийн Парис дахь төвийн Боловсролын бодлогын газрын Боловсролын хөтөлбөрийн мэргэжилтэн К.Холмс НТБҮТ-д айлчиллаа.

ЮНЕСКО-ийн Парис дахь төвийн Боловсролын бодлогын газрын Боловсролын хөтөлбөрийн мэргэжилтэн К.Холмс НТБҮТ-д айлчиллаа.

“Боловсролын хяналт шинжилгээний 2019 оны дэлхийн тайлан”-г танилцуулах, Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилго, “Боловсрол – 2030” хөтөлбөрийн зорилго, зорилтуудыг Монгол Улсад нутагшуулан хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, “Боловсролын суурь мэдээллийн тайлан” баталгаажуулах хэлэлцүүлэгт оролцох зорилгоор Монгол улсад ажиллаж буй ЮНЕСКО-ийн Парис дахь төвийн мэргэжилтэн К.Холмс 2019 оны 3 дугаар сарын 28-ний өдөр НТБҮТ-ийн болон дүүргүүдийн НТБТ-ийн захирал, мэргэжилтнүүдтэй уулзлаа. Насан туршийн боловсролын салбарын бодлого, чиглэл, үйл ажиллагаа, тэгш хамран сургах, тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийн талаар санал солилцож, Монгол улсын хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдэд олгож буй боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад бусад салбар, байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх талаар зөвлөгөө өглөө.

Сэтгэгдлүүд