Өмнөговь, Говьсүмбэр аймгийн Албан бус-Насан туршийн боловсролын багш нарын туршлага солилцох уулзалт, семинар

Өмнөговь, Говьсүмбэр аймгийн Албан бус-Насан туршийн боловсролын багш нарын туршлага солилцох уулзалт, семинар

Тус төвөөс Өмнөговь аймгийн Албан бус-Насан туршийн боловсролын төвтэй хамтран “Насан туршдаа суралцахуй” туршлага солилцох уулзалт-семинарыг 2015 оны 03 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа.  
Сургалтад Өмнөговь, Говьсүмбэр аймгийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн болон нэгжийн багш нар, арга зүйч, захирал, БСГ-ын АБ-НТБ хариуцсан мэргэжилтэн бүхий нийт 23 хүн хамрагдаж салбарын хөгжлийн чиг хандлага, үйл ажиллагааны 5 чиглэл, хүн амд үзүүлэх боловсролын ажил үйлчилгээний онцлог зэрэг сэдвээр суралцаж нийслэлийн Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага солилцлоо.

Энэхүү үйл ажиллагаа нь шинэ тутам зохион байгуулагдан ажиллаж буй бусад аймгийн АБ-НТБ-ын төвүүдэд үлгэр болохуйцаар ажлын нэг болов. Уг уулзалт-семинарыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвүүдийн хамт олонд Насан туршийн боловсролын үндэсний төвийн зүгээс талархсанаа илэрхийлье.

Сэтгэгдлүүд