Хэвлэл мэдээлэл, Мэдээллийн суурь боловсролын сургалтын хөтөлбөр танилцуулах сургалт, хэлэлцүүлэг боллоо.

Хэвлэл мэдээлэл, Мэдээллийн суурь боловсролын сургалтын хөтөлбөр танилцуулах сургалт, хэлэлцүүлэг боллоо.

Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хэрэгцээ шаардлагыг таниулах зориолгоор Хэвлэлийн Хүрээлэнгээс Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын сургалт, сургалтын хөтөлбөрт санал авах хэлэлцүүлгийг өчигдөр, өнөөдөр хоёр өдөр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд албан ба албан бус боловсролын үйл ажиллагаа эрхэлдэг, төрийн болон ТББ-ын төлөөллийг оролцуулсан 20 гаруй хүн оролцов.

Сургалтаар ХММСБ-ын ач холбогдол, хэрэгжүүлсэн туршлага, Хэвлэл мэдээлэл ба иргэдийн оролцоо, Монголын ХМХ-ийн өнөөгийн нөхцөл байдал, эзэмшил, Нийгмийн сүлжээ ба дижитал боловсрол, Хэрэглэгч үүсгэсэн агуулга болон хуурамч мэдээлэл зэрэг сэдвийг хамруулж туршилтын хичээл явуулав. Хоёр дахь өдрийн хэлэлцүүлгээр Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын сургалтын хөтөлбөрийн хэлэлцэх агуулгыг танилцуулж, оролцогчдоос санал авч хэлэлцүүлэг өрнүүллээ.

Ташрамд дурдахад, Хэвлэлийн Хүрээлэнгээс өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр ЮНЕСКО болон Шведийн Олон улсын хөгжлийн агентлаг, ХБНГУ-ын Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол” үндэсний форумыг Монголд анх удаа зохион байгуулсан юм. Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын чиглэлээр хийх өргөн хүрээт ажлууд үргэлжилж байна.

Эх сурвалж: хэвлэлийн хүрээлэн

Сэтгэгдлүүд