“Нийслэлийн Насан туршийн боловсролын төвийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал" зөвлөлдөх уулзалт боллоо.

“Нийслэлийн Насан туршийн боловсролын төвийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал" зөвлөлдөх уулзалт боллоо.

БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв 2018 оны 11 дүгээр сараас Насан туршийн боловсролын төвүүдийн үйл ажиллагаатай танилцах, Монгол улсын Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Боловсролын багц хууль, бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийн явцыг хянах, тулгамдсан асуудлыг тодорхойлох зорилгоор Нийслэлийн төвүүдэд графикийн дагуу ажиллалаа.

Уг ажлын хүрээнд илэрсэн зөрчил, тулгамдсан асуудлыг хэлэлцэх, хэрэгжүүлж буй сайн туршлагыг солилцох “Нийслэлийн Насан туршийн боловсролын төвийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” зөвлөлдөх уулзалтыг 2019 оны 5 дугаар сарын 14-нд Нийслэлийн НТБ-ын төвийн захирал, менежерүүдэд зохион байгуулав.
Уг уулзалтаар:

  1. “Нийслэлийн Насан туршийн боловсролын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр НТБҮТ-с мэдээлэл хийж, хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх асуудлыг тодорхойлж, цаашид ажиллах зөвлөмж, чиглэл өгөв. Мөн оролцогчид БЗД, БГД, СХД-т хэрэгжиж буй сайн туршлагатай танилцаж, туршлага солилцов.
  2. Насан туршийн боловсролын “Улсын тэргүүний төв” шалгаруулах удирдамжын төслийг танилцуулав.
  3. ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ж.Цэцэгжаргал “Мэргэжлийн боловсролын салбарт баримтлах бодлого, стратеги” сэдвээр мэдээлэл хийж, цаашид салбар дундын бодлогын хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Сэтгэгдлүүд