Нийгэмшүүлэх циркийн сургагч багш бэлтгэх сургалт

Нийгэмшүүлэх циркийн сургагч багш бэлтгэх сургалт

Тус төвөөс Японы Хүүхдийг Ивээх Сантай хамтран хэрэгжүүлж буй “Нийгэмшүүлэх циркээр дамжуулан хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих шинэлэг арга зүйг хөгжүүлэх нь” төслийн хүрээнд “Нийгэмшүүлэх циркийн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг 2015 оны 4 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн 6 дүүрэг /Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй/-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төвүүдийн нийт 30 багш, нийгмийн ажилтан оролцсон бөгөөд уг сургалтын шинэлэг арга зүйг эзэмшсэнээр Дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдаж буй хүүхдүүдийн нийгэм, сэтгэл зүйн болон бие бялдрын хөгжлийг дэмжин нийгэмшүүлж тэдний хамгаалагдах, сурч хөгжих, оролцох эрх нь хангагдахад нөлөөлөн ажиллана. Сургалтыг нийгэмшүүлэх циркийн дасгалжуулагч багш, нийгмийн ажилтнууд болон Хүүхдийг Ивээх Сангийн бусад ажилтнууд чиглүүлж явууллаа. 
Нийгэмшүүлэх цирк төслийн зорилго нь нийгэмшүүлэх цирк төслийн зарчим, арга зүйгээр дамжуулан хүүхдэд боловсролын болон хамгааллын үйлчилгээ үзүүлдэг байгууллагын ажилтнуудын хүүхэд хамгааллын чадавхийг бэхжүүлэхэд чиглэнэ.    

Сэтгэгдлүүд