Тогтвортой хөгжлийн боловсролын Мастер багш бэлтгэх сургалт эхэллээ.

Тогтвортой хөгжлийн боловсролын Мастер багш бэлтгэх сургалт эхэллээ.

ЮНЕСКО-н дэмжлэгтэй “Ази-Номхон далайн орнуудын олон нийтэд түшиглэсэн Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих нь” төслийн хүрээнд БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвөөс сонгогдсон аймаг, дүүргийн НТБ-ын багш нарыг Тогтвортой хөгжлийн боловсролын мастер багшаар бэлтгэх сургалт 2019 оны 7 сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод эхэллээ. Тус сургалтын нээлтэд ЮНЕСКО-н Монголын үндэсний комиссын Боловсролын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ё.Мөнхтуяа болон төслийн зөвлөх, сургагч багш нар оролцлоо.
Сургалтад оролцогчдыг сонгогдсон аймаг, дүүргийн НТБ-ын багш нараас онлайнаар нээлттэй сонгож шалгаруулсан бөгөөд сургалт 7 сарын 1-5-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Сэтгэгдлүүд