Амьдрах ухааны боловсролын танхимуудыг нээх, тоног төхөөрөмжийг хүлээлцэх ёслолын ажиллагаа боллоо.

Амьдрах ухааны боловсролын танхимуудыг нээх, тоног төхөөрөмжийг хүлээлцэх ёслолын ажиллагаа боллоо.

Нийслэлийн ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төвд Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Люксембургийн Засгийн Газар, Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хүрээнд нээгдэж буй “Амьдрах ухааны боловсрол” олгох танхимыг нээх, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Лувсаннямын Гантөмөр, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга  А.Туяа, Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л.Болортунгалаг нарын хүндэт зочид, төлөөлөгчид оролцлоо. 
Нийт 11 аймаг, нийслэл хотын ЕБС, НТБТ, ИДС-уудыг түшиглэн байгуулж буй 20 танхимыг төлөөлүүлж  БСШУ-ны сайд Л.Гантөмөр, НҮБ-ийн Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар танхимын тоног төхөөрөмж хүлээлцэх баримт бичигт гарын үсэг зурав. 

Сэтгэгдлүүд