“Хичээл эхэллээ" нээлттэй мэдээллийн өдөрлөг болж байна.

“Хичээл эхэллээ" нээлттэй мэдээллийн өдөрлөг болж байна.

2019-2020 оны хичээлийн шинэ жилийг угтан “ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ” мэдээллийн нээлттэй өдөрлөг энэ сарын 20-21-ний өдрүүдэд БСШУСЯ-ны гадна талбайд зохион байгуулагдаж байна.
Тус арга хэмжээнд Насан туршийн боловсролын үндэсний төв болон яамны бусад байгууллагууд иргэдэд өөрийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл хүргэх, зөвлөн туслах үйлчилгээг 2 дахь өдрөө үзүүлж байна.
Тухайлбал, НТБҮТ-ийн мэргэжилтнүүд сургуулийн гадна буй хүүхэд, залуус, насанд хүрэгчид боловсрол нөхөн эзэмшихэд ямар бичиг баримт бүрдүүлэх, хаана суралцах, иргэдэд хэрэгцээт мэдээлэл, сургалтыг аймаг, дүүрэг, сумдын НТБТ-үүд хэрхэн зохион байгуулдаг, хүссэн сургалтдаа ямар хэлбэрээр, ямар хугацаанд хамрагдах боломжтой талаар мэдээлэл, зөвлөгөө өгч байна.

Сэтгэгдлүүд