Булган аймгийн Албан бус-Насан туршийн боловсролын багш нарын сургалт, семинар

Булган аймгийн Албан бус-Насан туршийн боловсролын багш нарын сургалт, семинар

БСШУЯ-ны харъяа НТБҮТ-өөс  “Насан туршийн боловсролын өнөөгийн чиг хандлага” сэдэвт сургалтыг Булган аймагт 2015 оны 4 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтанд Булган аймгийн Насан туршийн боловсролын 22 багш, арга зүйч хамрагдаж аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй тэргүүн туршлага, салбарын хөгжлийн стратеги, үйл ажиллагааны 5 чиглэл, хүн амын дунд явуулах боловсролын ажил үйлчилгээний онцлог зэрэг сэдвээр суралцаж, харилцан туршлагаа солилцон чиглэл тус бүрээр нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулан ажиллав. Мөн сургалт семинарийг нээж аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Дайвий-Од,БСГ-ын дарга Д.Цогоо нар хүрэлцэн ирж аймгийн хэмжээнд Насан туршийн боловсролын чиглэлээр баримталж буй бодлого чиглэлийг танилцууллаа.

 
 

Сэтгэгдлүүд