Санхүүгийн сургагч багш бэлтгэх сургалт Завхан аймагт болж байна.

Санхүүгийн сургагч багш бэлтгэх сургалт Завхан аймагт болж байна.

"Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд Завхан аймгийн Насан туршийн боловсролын багш нар, МСҮТ-ийн багш, ЗДТГ нийгмийн ажилтан, Монголбанкны ажилтнуудыг Санхүүгийн сургагч багшаар бэлтгэх сургалт 8-р сарын 24-26 өдрүүдэд Завхан аймагт зохион байгуулагдаж байна.
Сургалт зохион байгуулах багийн бүрэлдхүүнд НТБҮТ-ийн захирал Л.Болортунгалаг болон Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Бичил санхүүгийн хөгжлийн сангийн ажилтнууд ажиллаж байна. БСШУСЯ-ны харьяа НТБҮТ, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Бичил санхүүгийн хөгжлийн сан хамтран 20 дах аймагтаа Санхүүгийн сургагч багшаар бэлтгэх сургалтаа зохион байгуулж байна.

Сэтгэгдлүүд