АНУ-ын “HOLT international Mongolia” ТББ-ын Монгол улс дахь төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзалт хийлээ.

АНУ-ын “HOLT international Mongolia” ТББ-ын Монгол улс дахь төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзалт хийлээ.

НТБҮТ-ийн захирал Л.Болортунгалаг 2019 оны 9 дүгээр сарын 6-ний өдөр “НОLT international children’services” Монгол дахь Төлөөлөгчийн Газрын тэргүүн Н.Тунгалаг, санхүү/оффисийн зохицуулагч Б.Гантуул нарыг хүлээн авч уулзан тусгай хэрэгцээт хүүхдийн амьдралын чанарыг сайжруулах, боловсрол эзэмшихийг дэмжих, эрсдэлд байгаа шаардлагатай гэр бүлийг чадваржуулан бэхжүүлэх зэрэг асуудлаар байгууллага тус бүр хийж буй ажлынхаа талаар танилцуулга хийж, цаашдын хамтын ажилллагааны чиглэл, хэрэгжүүлж болох хөтөлбөрийн талаар санал солилцлоо.
“HOLT international Mongolia” байгууллага нь нийслэлийн СХД-ийн АБ-НТБТ-тэй 3 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд боловсрол нөхөн олгох сургалтад хамрагдаж буй 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг хичээлийн хэрэгслээр хангах, үдийн хоол, цай өгөх, сонгогдсон гэр бүл, хүүхдийн амьжиргаа, хөгжлийг дэмжих төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Сэтгэгдлүүд