Тогтвортой хөгжлийн боловсрол Өмнөговь аймагт.

Тогтвортой хөгжлийн боловсрол Өмнөговь аймагт.

“Ази-Номхон далайн орнуудад олон нийтэд түшиглэсэн тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих нь” төслийн хүрээнд Насан туршийн боловсролын үндэсний төвөөс 7 аймаг, нийслэлийн 8 дүүргээс нийт 15 багшийг сонгон шалгаруулж “Мастер багш” бэлтгэх сургалтыг өнгөрсөн 7 сард зохион байгуулсан билээ.

2019 оны 10 сарын 4-5-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн НТБ-ын багш нарыг чадавхжуулах сургалтыг НТБҮТ-ийн баг тус аймгаас бэлтгэгдсэн Тогтвортой хөгжлийн мастер багштай хамтран зохион байгууллаа.

2015-2017 оны хооронд хэрэгжсэн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд Өмнөговь аймгийн НТБТ-с Үндэсний сургагч багшаар 2, орон нутгийн сургагч багшаар тус аймгийн НТБ-ын бүх багш бэлтгэгдсэн бөгөөд тухайн орон нутагтаа Тогтвортой хөгжлийн чиглэлээр төлөвлөгөөт болон захиалгат сургалтыг тогтмол зохион байгуулж, ажлын төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлж байна.

2019 онд Фото зургаар дамжуулан байгаль орчинд болон нийгэмд тулгарч байгаа асуудлуудыг хөндөх, олон нийтийн анхаарлыг “Тогтвортой хөгжил”-д хандуулах зорилгоор “Тогтвортой хөгжил-миний дуранд” фото зургийн уралдааныг гэрэл зураг сонирхогч иргэдийн дунд зохион байгуулж, уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр зургийн үзэсгэлэн гаргаж, шилдэг 3 бүтээлийг шалгаруулах юм байна.

Сэтгэгдлүүд