"Тэгш хамруулан сургах боловсрол" бүсчилсэн сургалт Төв аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

"Тэгш хамруулан сургах боловсрол" бүсчилсэн сургалт Төв аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

"Тэгш хамруулан сургах боловсрол" холимог бүлгийн багш нарыг чадавхжуулах сургалт 2019 оны 10 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд Төв, Дорноговь, Говьсүмбэр аймгийн насан туршийн боловсролын багш нарт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Сургалтын үеэр Төв аймгийн насан туршийн боловсролын багш нар үйл ажиллагаагаа сурталчлан, бүтээлийн үзэсгэлэн гаргаж шилдгүүдээ тодрууллаа.
Мөн нийт оролцогчид нийслэлийн 63 дугаар тусгай сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, сургалтад хамрагдан туршлага судаллаа.
Сургалтад хамрагдсан багш нарт ЯХИС-аас "Дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй холимог бүлэгт зохион байгуулах арга зүй" гарын авлагыг түгээв. Уг сургалтыг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан НҮБ-ын Хүүхдийн сан, Төв аймгийн Насан туршийн боловсролын төв, Нийслэлийн 63 дугаар тусгай сургууль, ЯХИС-ийн хамт олонд талархал илэрхийлье.

Сэтгэгдлүүд