Дорнодын НТБ-ын багш нар Улаанбаатар хотноо сургалт-аялалд оролцов.

Дорнодын НТБ-ын багш нар Улаанбаатар хотноо сургалт-аялалд оролцов.

НТБҮТ, Дорнод аймгийн НТБ-ын төвтэй хамтран “НТБ-ын арга зүйч, багш нарыг чадваржуулах, нийслэлийн АБ-НТБ-ын төвүүдийн туршлагыг судлах, холимог бүлгийн арга зүйд суралцах” зорилготой 2015 оны 04 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Тус сургалт-аяллаа БСШУЯ-ны харъяа Насан туршийн Боловсролын үндэсний төвтэй танилцах ажлаар эхэлж Баянгол, Хан Уул, Сонгинохайрхан дүүргийн АБ-НТБ-ын төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцон тулгарч буй бэрхшээл, цаашдын зорилтын талаар чөлөөт ярилцлага хийсэн нь асуудлыг нэгжид шийдвэрлэхэд дөхөмтэй ажил боллоо.

Түүнчлэн шинэ залуу багш нарт тогтмол тулгардаг “Холимог бүлгийн сургалтын арга зүй”-г эзэмшсэн нь зөвхөн дүйцсэн хөтөлбөрөөр төдийгүй Насан туршийн боловсролын бүхий л чиглэлийн сургалтыг энэхүү аргаар зохион байгуулах боломжтой хэмээн оролцогчид дүгнэлээ. Дорнод аймгийн БСГ-ын Насан туршийн боловсролын мэргэжилтэн Ш.Мандах ZA телевизээр тус сургалт-аяллын зорилго, чиглэлийн талаар мэдээлэл хийлээ.

 

Сэтгэгдлүүд