"Бага насны хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжих" нь үндэсний чуулган

"Бага насны хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжих" нь үндэсний чуулган

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөр нь БСШУЯ-тай хамтран “Бага насны хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжих нь” сэдэвт үндэсний чуулганыг Дорнод аймгийн Чойбалсан хотод 2015 оны 05 сарын 07- 08-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Чуулганд БСШУЯ-ны дэд сайд Я.Төмөрбаатар, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь захирал Мицуаки Тоёода, 21 аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсрол, соёлын газрын дарга, мэргэжилтнүүд болон “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийн зорилтот 4 аймгийн 30 сумын төлөөллөөс гадна олон улсын байгууллагуудын төлөөлөл бүхий нийт 120 гаруй хүн оролцлоо. Тус чуулганы зорилго нь бага насны хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжих эцэг эх, асран хамгаалагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр хийгдэж буй ажлын сайн туршлагаас суралцах, бий болсон арга зүйн шинэчлэлийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэх арга замыг тодорхойлж, зөвлөмж боловсруулах юм.

Сэтгэгдлүүд