Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л.Болортунгалаг Увс аймагт ажиллаж байна.

Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л.Болортунгалаг Увс аймагт ажиллаж байна.

2019 оны 10 сарын 12-14-ний өдрүүдэд Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л.Болортунгалагаар ахлуулсан баг Увс аймагт ажиллаж, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Амраа болон бусад албаны хүмүүстэй уулзаж, тус аймагт НТБ-ын бие даасан төв байгуулах, үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцож, зарим асуудлыг шийдвэрлэв. Мөн Улаангом сумын насан туршийн боловсролын төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, багш нартай уулзаж ярилцлаа.
Түүнчлэн ЮНЕСКО-ийн Ази-номхон далайн орнуудын олон нийтэд түшиглэсэн Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих нь төслийн хүрээнд бэлтгэгдсэн мастер багш тус аймгийн насан туршийн боловсролын багш нарт 2 өдрийн сургалтыг амжилттай зохион байгуулав.

Сэтгэгдлүүд