"Насан туршийн боловсролын өнөөгийн чиг хандлага" сэдэвт зүүн бүсийн сургалт-туршлага солилцох уулзалт боллоо.

"Насан туршийн боловсролын өнөөгийн чиг хандлага" сэдэвт зүүн бүсийн сургалт-туршлага солилцох уулзалт боллоо.

Насан туршийн боловсролын өнөөгийн чиг хандлага" сэдэвт зүүн бүсийн сургалт Хэнтий аймгийн Дадал суманд 2015 оны 6 дугаар сарын 25-27-ны хооронд амжилттай явагдлаа. Тус сургалтанд Насан туршийн боловсролын үндэсний төв, УБ хотын БЗД, ХУД-ийн НТБТ-ийн захирлууд, Хэнтий, Дорнод,Төв, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Говьсүмбэр аймгуудын Насан туршийн боловсролын төв, нэгжийн 102 багш оролцов.

Орон нутгийн НТБ-ын төв, нэгжийн боловсон хүчинг чадваржуулах зорилготой тус сургалтанд НТБҮТөвийн захирал Л.Болортунгалаг, Хэнтий аймгийн БСГ-ын орлогч дарга Б.Түмэнжаргал, Дадал сумын ИТХ-ын дарга Л.Ганбаяр нар оролцож, нээлтэнд үг хэллээ. Сургалт амжилттай явагдаж төгсгөлийн өдөр түүхийн дурсгалт газруудаар аяллаа. Тус сургалтыг Насан туршийн боловсролын үндэсний төвтэй хамтран амжилттай зохион байгуулсан Хэнтий аймгийн НТБТөвийн хамт олон болон нийт оролцсон багш нартаа талархал дэвшүүлье!

Зүүн бүсийн сургалтын үеэрх фото агшин

Сэтгэгдлүүд