Сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулав

Сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулав

2014 оны 5 дугаар сарын 4-11-ний хооронд “Бүх  нийтийн боловсрол” дэлхийн 7 хоногийг тэмдэглэж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Боловсрол-хөгжлийн бэрхшээл: Тэгш эрх, тэгш боломж” сэдвийн дор сэтгүүлчдэд мэдээлэл өгөх, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээх, хүргэх, сурталчлах уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтанд БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр болон Насан туршийн боловсролын үндэсний төв, “Бүх нийт боловсролын төлөө” Үндэсний эвсэл, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг нийт 25 байгууллагаас 40 гаруй хүн оролцлоо.

Сэтгэгдлүүд