“Насан туршийн боловсролын өнөөгийн чиг хандлага” сэдэвт хойд бүсийн сургалт-туршлага солилцох уулзалт

“Насан туршийн боловсролын өнөөгийн чиг хандлага” сэдэвт хойд бүсийн сургалт-туршлага солилцох уулзалт

БСШУЯ, Насан туршийн боловсролын үндэсний төв, Хөвсгөл аймгийн БСГ хамтран насан туршийн боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн төв, нэгжийн боловсон хүчинг чадавхижуулах, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хойд бүсийн аймгуудын багш нарын сургалт–семинар, туршлага солилцох уулзалтыг 2015 оны 06-р сарын 17, 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгууллаа.

Сургалт-семинарт БСШУЯ-ны мэргэжилтэн Л.Отгонсүрэн, МУБИС-ийн БСС-ийн багш Д.Базарваань, судлаач А.Энхцэцэг нар оролцож насан туршийн боловсролын талаарх дэлхий дахины чиг хандлага, төрөөс баримталж буй бодлого, цаашид авах арга хэмжээ, насанд хүрэгчдийн боловсролын сургалтын онцлог зэрэг сэдвээр мэдээлэл танилцуулга хийсэн нь чухал ач холбогдолтой болсныг сургалтад хамрагдагсад дүгнэж байна.

Сургалт-семинарт Архангай, Булган, Завхан, Орхон, Хөвсгөл аймгийн нийт 62 багш, арга зүйч хамрагдсан бөгөөд сургалт-семинарын дараа НТБҮТ-ийн баг болох захирал Л.Болортунгалаг, ахлах мэргэжилтэн Т.Хантулга, мэргэжилтэн Ц.Баяржаргал нар Хөвсгөл аймгийн БСГ-ын удирдлага, Мөрөн сумын НТБТ, Баянзүрх сумын болон Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, орон нутгийн удирдлагуудтай уулзаж ярилцлаа.

Энэ ялдамд НТБҮТ-ийн зүгээс сургалт–семинар, туршлага солилцох уулзалтыг зохион байгуулахад гүн дэмжлэг үзүүлсэн Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ЕБС-ийн хамт олонд болон багш нараа зохион байгуулж оролцсон бусад аймгийн БСГ-ын мэргэжилтэн, НТБТ-ийн захирал нарт талархсанаа илэрхийлж байна.

Сэтгэгдлүүд