Нийслэлийн Насан туршийн боловсролын төвүүдийн багш нарыг чадавхижуулах сургалт боллоо.

Нийслэлийн Насан туршийн боловсролын төвүүдийн багш нарыг чадавхижуулах сургалт боллоо.

Нийслэлийн Насан туршийн боловсролын төвүүдийн багш нарыг чадавхижуулах сургалт Төв аймгийн Сэргэлэн суманд 2015 оны 09 дугаар сарын 10-11-ний хооронд амжилттай явагдлаа. Тус сургалтанд Насан туршийн боловсролын үндэсний төв, Улаанбаатар хотын Баянзүрх, Багануур, Баянгол, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүд, Төв аймгийн Насан туршийн боловсролын төвүүдийн захирал, багш, арга зүйч нар нийт 114 хүн оролцов.

Орон нутгийн НТБ-ын төв, нэгжийн боловсон хүчинг чадавхижуулах зорилготой тус сургалтанд НТБҮТөвийн захирал Л.Болортунгалаг, БСШУЯ-ны СБТГ-ын мэргэжилтэн Л.Отгонсүрэн, МУБИС-ийн НТБ-ын тэнхимийн эрхлэгч С.Эрдэнэцэцэг нар оролцлоо. Тус сургалтыг Насан туршийн боловсролын үндэсний төвтэй хамтран зохион байгуулсан Төв аймгийн НТБТөвийн хамт олон, Сэргэлэн сумын ЗДТГ, Ерөнхий болосвролын сургуулийн хамт олон болон нийт оролцсон багш нартаа талархал дэвшүүлье!

Сургалтын үеийн фото агшин

Сэтгэгдлүүд