Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Баян-Өлгий аймагт ажиллалаа.

НҮБ-ын Хүн амын сангийн “Залуучуудын хөгжил” төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн “Амьдрах ухааны танхим” болон “Залуучууд хөгжлийн төв“, орон нутагт хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцах, хяналт-шинжилгээ хийх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Өлгий хотод 2015 оны 09-р сарын 15-17-ны өдрүүдэд НТБҮТ-ийн захирал Л.Болортунгалаг, ахлах мэргэжилтэн Т.Хантулга нар ажиллалаа.

Хяналт-үнэлгээнд Өлгий хотод үйл ажиллагаа явуулж байгаа Насан туршийн боловсролын төвийн Амьдрах ухааны танхим, Залуучуудын хөгжлийн төв, Өсвөр үе, залууст ээлтэй клиник (Ирээдүйн босго төв), МСҮТ-ийн Амьдрах ухааны танхим гэсэн 4 байгууллага хамрагдлаа. Аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга н.Эрия, НТБТ-ийн арга зүйч Б.Бахытгүл, багш Т.Гаукар нартай ярилцаж, цаашдийн үйл ажиллагааны төлөвлөгөө, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй зорилго, чиг үүрэг нэгтэй байгууллагууд болох Залуучуудын хөгжлийн төв, Амьдрах ухааны танхим, Насан туршийн боловсролын төв болон бусад төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдтэй цаашид хэрхэн хамтарч ажиллаж болох, үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах зэргээр санал солилцож, хяналт-үнэлгээний багийн зүгээс зөвлөгөө өгч ажиллав.

Сэтгэгдлүүд